ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДРУУЛЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 28. 15 цаг 38 минут

Монгол Улсын ЕрөНийтлэлийн зурагнхийлөгчийн 2014 оны 07 тоот захирамжаар “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комиссыг байгуулж,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаар ахлуулж, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан орлогч даргаар ажилласан. Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулан 2015 оны 01-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн 25-д “Улсын хүн ам саяар нэмэгдэх бүрт тэдгээрийг бүртгэн баримтжуулж,  Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх”  заалтыг үндэслэн Үндэсний статистикийн хороо Монгол Улсын хүн ам 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-31 тоотод оршин суугч Монгол Улсын иргэн  Энхтүвшин овогтой Хатанболд, Ганбат овогтой Аззаяа нарын  2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охиныг гурван сая дахь иргэнээр тодрууллаа.

Гурван сая дахь иргэнийг манай улсын хүн амын тооны  албан ёсны статистикийн мэдээлэл болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэнд, спортын яамны  мэдээлэлд үндэслэн НҮБ-ын Статистикийн хэлтсээс зөвлөмж болгосон стандарт арга, аргачлалын  дагуу  ил тод, нээлттэй байдлаар тогтоосон.

Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр нийт 180 чацуутан  мэндэлсэн байна.


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 12-р сарын 04-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1250
Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 9333
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 1933
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг  
Бензин, А-80

1806

Бензин, А-92 1873
Дизель түлш 2463
Боодолтой өвс, 25 кг  

 

Та өөрийн болон өрхийн мэдээллээ  энд дарж шалгаж баталгаажуулна уу.