"ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО" ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 09. 04 цаг 22 минут

Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил өнөөдөр өглөөний 08.00 цагаас Эрдэнэбулган сумын 2-р багийн  өндөр настан  Д.Данаасүрэн, 7-р багийн багийн  өндөр настан Г.Нямдорж нарынхаас  албан ёсоор нээж  эхэллээ.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого 01 дүгээр  сарын 09-нөөс 15-ны хооронд аймгийн хэмжээнд санамсаргүй түүвэрээр сонгогдсон 2840 өрхийн 10859 иргэнээс бэлтгэгдсэн 108 тоологч, 28 шалгагч  нар төлөвлөгөөний дагуу ажиллан  айл өрхүүдэд очиж мэдээллийг  цуглуулна.

Энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллогын онцлог бүртгэл болон уламжлалт гэсэн хосолмол аргаар зохион байгуулж байна.

Бүртгэлд суурилсан тооллогыг багийн засаг дарга, нийгмийн ажилтан, тооллогын комисс болон түр товчооны гишүүд   2019 оны турш  хүн ам өрхийн мэдээллийн санд өрх, иргэн нэг бүрийн мэдээллийг шинэчлэн, иргэдээр мэдээллийг баталгаажуулан ажилласан.

Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулснаар  иргэн бүрийнхээ нас, хүйс, боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэнд, шашин шүтлэг, амьдран суугаа орон сууцны нөхцөл гээд маш олон үзүүлэлтээр дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж нэгтгэн гаргасан үр дүнгээс  монгол улсын өнөөгийн байдлыг тодорхойлохын зэрэгцээ өнгөрсөн  10 жилд гарсан ахиц, өөрчлөлтийг харьцуулах, ирээдүй хэтийн төлөвлөгөөг боловсруулах суурь мэдээллийг   бүрдүүлдэг түүхийн үнэт лавлагаа баримт болдог. Энэ чухал ажлын ач холбогдлыг ойлгож, айл өрх, иргэн бүр,  албан ёсны үнэмлэхтэй  тоологч, шалгагчыг  гэртээ нэвтрүүлэн тооллогын асуулгад  бүрэн гүйцэд, үнэн зөв хариулт өгч хамтран ажиллахыг аймгийн тооллогын комиссоос нийт иргэддээ хандан уриалж байна.

 

 


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ
/2021 оны 02-р сарын 24-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1436
Хонины мах, кг 8000
Үхрийн мах, кг 9666
Ямааны ястай мах, кг 7666
Элсэн чихэр, кг 2547
Цагаан будаа, кг 2716
Шингэн сүү, л 4000
Ноолуур, кг  
Бензин, А-80

1416

Бензин, А-92 1490
Дизель түлш 2106
Боодолтой өвс, 25 кг 15000