ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИСС ХУРАЛДЛАА

Нийтэлсэн: 2019 он 02 сар 27. 04 цаг 51 минут

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИСС ХУРАЛДЛАА

Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосныг,   тооллогыг 7 хоногийн хугацаанд тоолох,

2018 оны 3 дугаар сарын 26- ний өдрийн аймгийн Засаг даргын А/108 дугаар захирамжаар  аймгийн тооллогын комиссыг  22 хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулан ажиллаж байна.

 Ээлжит хүн ам орон сууцны  тооллогын онцлог  хүн ам өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд суурилсан аргаар хүн амын 90 хувьд, үлдсэн 10 хувьд уламжлалт аргаар    тооллогыг  зохион байгуулахыг танилцууллаа.    

2019 оны  байшин орон сууцны  тооллогыг чанартай сайн зохион байгуулах, 2020 оны хүн ам орон сууцны тооллогын бэлтгэл  ажил,  хэрхэн зохион байгуулан  ажиллах,  аймаг, сум, багийн тооллогын түр товчоодыг байгуулах , тооллого явуулахтай холбогдуулан харьяа нутаг дэвсгэрийн гудамж талбайн нэр ,  байшин  орон сууцны дугаарлалт хаягжилтыг цэгцлэх , иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах,  хүн ам өрхийн мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийг бусад төрийн мэдээллийн сангуудтай тулгах, сайжруулах, уялдуулах, багийн засаг дарга нарын  сургалтыг зохион байгуулах хийж хэрэгжүүлэх ажлуудыг  хэлэлцээ.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1216
Хонины мах, кг 9333
Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 1933
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3000
Ноолуур, кг 90000
Бензин, А-80 1813
Бензин, А-92 1863
Дизель түлш 2376
Боодолтой өвс, 25 кг