Мал тооллогын сургалт

Нийтэлсэн: 2018 он 11 сар 29. 07 цаг 21 минут

2018 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, МАЛЫН ХАШАА, ХУДГИЙН ТООЛЛОГЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын шилэн танхимд 2018 оны Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын сургалтыг зохион байгуулж явууллаа. Сургалтад бүх сумын төрийн сангийн мэргэжилтэнгүүд хамрагдлаа. Мал тооллогын маягтыг нөхөх заавар, тооллогын зохион байгуулалтад анхаарах асуудлууд, тооллогын зарчим, энэ жилийн тооллогын онцлог болон цаг агаар хүндэрвэл хэрхэн ажиллах талаар заавар зөвлөгөөг өглөө. ХАӨМС-ын баяжилт хөтлөлт, нийгмийн зарим үзүүлэлтийн шинэчилсэн маягттай холбоотой хэрхэн нөхөх, программд шивэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв. 19 сумын 101 багт мал тооллогын маягтыг хувиарлан өгч, бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 7-р сарын 9-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1216
Хонины мах, кг 8000
Үхрийн мах, кг 10666
Ямааны ястай мах, кг 8000
Элсэн чихэр, кг 1933
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг  
Бензин, А-80

1816

Бензин, А-92 1886
Дизель түлш 2400
Боодолтой өвс, 25 кг