МАЛ ТООЛЛОГЫН 2017 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН

Нийтэлсэн: 2017 он 12 сар 28. 11 цаг 26 минут

Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа 2017 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа . Үзэх

        АРХАНГАЙ АЙМГИЙН МАЛ ТООЛЛОГЫН 2017 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2017 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн тоо 5290.3 мянган толгойд хүрч, 2016 оныхоос 5.6 хувь буюу 280.7 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 381.0 мянга, үхэр 628.7 мянга, тэмээ 1.4 мянга, хонь 2844.3 мянга, ямаа 1435.0 мянгад хүрч, 2016 оныхоос адуу 24.1 мянга, үхэр 47.4 мянга, тэмээ 0.1 мянга, хонь 176.3 мянга, ямаа 32.7 мянган толгойгоор өссөн байна.

Нийт мал сүргийн дотор адуу 7.2 хувь, үхэр 11.8 хувь, тэмээ 0.03 хувь, хонь 53.7 хувь, ямаа 28.0 хувийг тус тус эзэлж байна.

Урьдчилсан дүнгээр малын тоо Жаргалант,Өгийнуур сумд  0.2-34.0 мянган толгойгоор буурч харин бусад сумд 3.6-28.1 мянган толгойгоор өсчээ.Хайрхан,Батцэнгэл,Тариат,Өлзийт,Хотонт,Өндөр-улаан,Булган сумдын   малын тоо  хамгийн их буюу 20.2-45.8 мянгаар өсөв.Жаргалантаас  сумдаас бусад сумд  малаа 5 төрөл дээр нь өссөн байна.  

Сумдын малын тоо,өсөлт бууралтыг хүснэгтээс харна уу.  


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
/2018 оны 12-р сарын 05-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1200

Хонины мах, кг

5800

Үхрийн мах, кг 7500
Ямааны ястай мах, кг 4500
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 40000
Бензин, А-80 1925
Бензин, А-921860 2065
Дизелийн түлш 2480