Багийн засаг дарга,төрийн сангийн төлөөлөгч нарт өрх хүн амын сангийн сургалт хийлээ.

Нийтэлсэн: 2014 он 06 сар 27. 12 цаг 33 минут

            Тус Нийтлэлийн зураг хэлтсээс  ХАӨМСангийн ашиглалтын талаар багийн Засаг дарга, сумын төрийн сангийн төлөөлөгч нарын сургалтыг 6 дугаар сарын 12-ноос 27-ны өдрүүдэд   хийлээ. Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд хэлтсийн бүх ажилтнууд Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан онлайн сургалтад хамрагдсаны  гадна хэлтэс  дээрээ  2  хоногийн сургалт , дадлагын ажил хийж сургагч багш нараа бэлтгэв.

         Сургагч багшаар хэлтсийн дарга Ц.Самдан, ахлах мэргэжилтэн Б.Чулуунцэцэг, мэргэжилтэн Ц.Отгонцэцэг,Өлзий-Утас,З.Эрдэнэцэцэг, Б.Адьяа нар ажиллав. Сургалтаар сургалтын зорилго зорилт , ХАӨМСанг цаашид өөрчлөлт хөдөлгөөнийг хөтлөх талаар танилцуулан хүн ам өрхийн мэдээллийн санг хөтлөх аргачлал , хууль эрх зүйн үндэслэл, үзүүлэлтүүдийн тодорхойлолт, ХАӨМСангийн онлайн программыг ажиллуулах , шинээр өрх үүсгэх, шилжилт баталгаажуулах, хүн амын , өрхийн мэдээллийн өөрчлөлтийг шинэчлэн оруулах зэрэг бүхий л үйлдлийг хэрхэн хийх талаар персентэйшн үзүүлж дэлгэрэнгүйгээр заалаа. Үүний дараа оролцогчдоор өөрсдөөр нь программ дээр  дадлагын ажлыг хэд  хэд дахин хийлгэж асууж  лавласан зүйл бүрийг хүн бүрт тайлбарлан ойлгууллаа. Сургалтад Үндэсний статистикийн хорооноос хэвлэн гаргасан гарын авлагыг оролцогч бүрт олголоо. Сургалтын төгсгөлд оролцогч бүрээс сорилгын шалгалтыг авч дүгнэн эргэн ярилцаж ойлголтыг нь бататгалаа.

Энэ удаагийн сургалтад нийт  99 багийн Засаг дарга,  19 сумын төрийн сангийн төлөөлөгч, нийт  118  ажилтан сургалтанд бүрэн хамрагдлаа. Сумдад сургалт зохион байгуулах талаар урьдчилан мэдэгдсэний дагуу нийт сумд сургалтын бэлтгэлийг сайн хангасны гадна сургалтанд суух ажилтнуудаа бүрэн хамрууллаа.


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 12-р сарын 04-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1250
Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 9333
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 1933
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг  
Бензин, А-80

1806

Бензин, А-92 1873
Дизель түлш 2463
Боодолтой өвс, 25 кг  

 

Та өөрийн болон өрхийн мэдээллээ  энд дарж шалгаж баталгаажуулна уу.