БАГИЙН ЗАСАГ ДАРГА,СУМДЫН СТАТИСТИКИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 25. 16 цаг 28 минут

            

Архангай аймагт сургалт үргэлжилж байна

Монгол Улсын 21 аймагт явуулж буй багийн Засаг дарга болон сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт Архангай аймагт эхэллээ. Тус аймагт Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэгээр ахлуулсан баг ажиллаж байгаа бөгөөд сургалтын нээлтэд Архангай аНийтлэлийн зурагймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан оролцож үг хэллээ. Сургалтад нийт 101 багийн Засаг дарга, 19 сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн хамрагдаж байна.

Сургалтын гол зорилго нь багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудад албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, ажилтнуудын үүрэг хариуцлага, манлайлал, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийн талаар шинэ мэдлэг олгох юм. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд сургалтаар эдийн засгийн болон өрхөд суурилсан судалгаа, хүн ам, өрхийн мэдээллийн сан болон мал тооллогын мэдээллийн сангийн талаар сургалт явуулна


Сэтгэгдэл бичих

 

Та өөрийн болон өрхийн мэдээллээ  энд дарж шалгаж баталгаажуулна уу.

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 01-р сарын 22-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1266
Хонины мах, кг 7000
Үхрийн мах, кг 10000
Ямааны ястай мах, кг 6500
Элсэн чихэр, кг 1916
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3000
Ноолуур, кг  
Бензин, А-80

1806

Бензин, А-92 1873
Дизель түлш 2463
Боодолтой өвс, 25 кг