МАЛ ТООЛЛОГЫН 2016 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2016 он 12 сар 27. 12 цаг 44 минут

                                                     МАЛ ТООЛЛОГЫН 2016 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 5009.4 мянган толгойд хүрч, 2015 оныхоос 12.4 хувь буюу 552.3 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 356.8 мянга, үхэр 581.2 мянга, тэмээ 1.2 мянга, хонь 2667.9 мянга, ямаа 1402.2 мянгад хүрч, 2015 оныхоос адуу 32.7 мянга, үхэр 37.0 мянга, тэмээ 0.2 мянга, хонь 350.9 мянга, ямаа 131.3 мянган толгойгоор өссөн байна.

Нийт мал сүргийн дотор адуу 7.1 хувь, үхэр 11.6 хувь, тэмээ 0.05 хувь, хонь 53.25 хувь, ямаа 28.0 хувийг тус тус эзэлж байна.

Урьдчилсан дүнгээр малын тоо Цахир,Хангай сумд  5.2-3.1 мянган толгойгоор буурч харин бусад сумд 5.5-58.3 мянган толгойгоор өсчээ.Ихтамир,Өлзийт,Өгийнуур,Жаргалант,Батцэнгэл,Эрдэнэмандал сумдын   малын тоо  хамгийн их буюу 38.0-58.3 мянгаар өсөв.Эрдэнэмандал,Тариат,Цахир,Хангай  сумдаас бусад сумд  малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.  

                       2016 оны мал тооллогын урьдчилсан дүн,сумдаар    

Сумын нэр Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
Эрдэнэбулган 195364 3 15364 25866 95815 58316
Батцэнгэл 372546 30      31286 32658 206801 101771
Булган 112876    11017 33381 33794 34684
Жаргалант 273713   12835 28385 146584 85909
Ихтамир 338655 30 24961 55036 167445 91183
Өгийнуур 291549 349 17885 19981 158825 94509
Өлзийт 282351 346 19324 17981 159956 84744
Өндөр-улаан  328260   25188 54071 177545 71456
Тариат 239199   13432 40796 125186 59785
Төвшрүүлэх 135267   9665 12887 62047 50668
Хайрхан 326972   27338 23969 195007 80658
Хангай 96756   8648 29845 35470 22793
Хашаат 328066 421 21449 16266 188078 101852
Хотонт 316011   27838 27267 143495 117411
Цахир 91458   5578 18130 47450 23000
Цэнхэр 297498 23 27569 45893 134244 89769
Цэцэрлэг 319019 10 15584 17287 186765 99373
Чулуут 187525   13981 48145 86644 38755
Эрдэнэмандал 473612 35 27873 33365 316751 95588
       Бүгд 5009397 1247 356815 581209 2667902 1402224

МАЛ ТООЛЛОГЫН ДҮН,УРЬДЧИЛСАН БАЙДЛААР,өсөлт,бууралт,сумдаар дарж харна уу.


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнийн мэдээ
/12 сарын 13-ний байдлаар/
Гурил,I зэрэг,кг                 1250
Хонины мах,кг                   4800
Үхрийн мах,кг                    5500
Ямааны ястай мах,кг         4000
Элсэн чихэр,кг                    2300
Цагаан будаа,кг                 2400
Шингэн сүү,литр                2500
Ноолуур,кг,цагаан             45000
                бор                     45000
Бензин,А-80,1 литр          1550
Бензин,А-92,1 литр           1680
Дизелийн түлш,1 литр      1780