Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 4 дүгээр сарын 1-ээс эхэлнэ.

Нийтэлсэн: 2016 он 04 сар 04. 14 цаг 36 минут

Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу УБСЕГ-аас уг тооллогыг 2016 оны 4 дүгээр сард багтаан явуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн байна.

Энэ удаагийн тооллогын зНийтлэлийн зурагорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын тоог бодитой гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, эдийн засаг-статистикийн судалгаа, түүвэр ажиглалтын хамрах хүрээг бүрэн тогтооход чиглэгдсэн.

ААНБ-ын тооллогыг 1991, 1994, 1998, 2006, 2011 онуудад орон даяар явуулж, үр дүнг нэгтгэн гаргаж байсан. ААНБ-ын 2016 оны тооллогыг бүртгэлд суурилсан онлайн аргыг голлох боловч асуулга нөхөх уламжлалт аргыг хослуулан явуулахаар бэлтгэж байна.

2011 оны тооллогоор Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн 65.2 мянган аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллагыг хамруулж, мэдээллийн санг бүрдүүлсэн. Тэдгээрийн 0.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 0.4 хувийг хувьцаат компани, 2.6 хувийг хоршоо, 3.1 хувийг нөхөрлөл, 6.1 хувийг төсөвт байгууллага, 9.0 хувийг төрийн бус байгууллага (ТББ), 77.8 хувийг хязгаарлагдмал хариуцлагатай компани ХХК эзэлж байсан бол 2015 оны 4-р улирлын байдлаар  статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 80.9 хувийг ХХК, 9.4 хувийг төсөвт байгууллага, 3.3 хувийг ТББ, 3.2 хувийг хоршоо эзлэх болсон нь аж ахуйн нэгж, байгууллагын бүтцэд томоохон өөрчлөлт орж буйг харуулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд шинээр байгуулагдахаас гадна том компаниуд өөрийн охин компаниа байгуулж, олон салбар нэгжүүдийг орон нутагт шинээр байгуулж байна.

Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнадаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2016 оны 4-р сарын 1-нээс 21-нд онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2016 оны 4-р сарын 1-нээс 30-ны хооронд уламжлалт аргаар буюу тоологч тооллогын асуулгыг биеэр танилцуулан, байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтран нөхөх байдлаар гүйцэтгэнэ.

Энэ удаагийн тооллогын онцлог нь ГТЕГ болон УБСЕГ-ын хувьд Хуулийн этгээдийн сан, бизнес регистрийн сангуудыг төрийн байгууллагуудын бусад сангуудтай уялдуулсан улсын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ихээхэн ач холбогдолтой байх юм.


Сэтгэгдэл бичих

 

Та өөрийн болон өрхийн мэдээллээ  энд дарж шалгаж баталгаажуулна уу.

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 01-р сарын 22-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1266
Хонины мах, кг 7000
Үхрийн мах, кг 10000
Ямааны ястай мах, кг 6500
Элсэн чихэр, кг 1916
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3000
Ноолуур, кг  
Бензин, А-80

1806

Бензин, А-92 1873
Дизель түлш 2463
Боодолтой өвс, 25 кг