МАЛ ТООЛЛОГЫН 2015 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2015 он 12 сар 24. 14 цаг 52 минут

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 4457.0 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 3.8 хувь буюу 163.8 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 324.1 мянга, үхэр 544.2 мянга, тэмээ 1.1 мянга, хонь 2317.0 мянга, ямаа 1270.5 мянгад хүрч, 2014 оныхоос адуу 20.2 мянга, үхэр 41.2 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 87.5 мянга, ямаа 14.5 мянган толгойгоор өсч харин тэмээ 126 толгойгоор буурсан байна.

Нийт мал сүргийн дотор адуу 7.3 хувь, үхэр 12.2 хувь, тэмээ 0.02 хувь, хонь 52.0 хувь, ямаа 28.2 хувийг тус тус эзэлж байна.

Урьдчилсан дүнгээр малын тоо Хайрхан, Эрдэнэмандал,Цэцэрлэг сумд  0.7-7.1 мянган толгойгоор буурч, бусад сумд 1.9-21.6 мянган толгойгоор өсчээ.Хотонт, Хашаат,Өгийнуур сумдын   малын тоо  хамгийн их буюу 21.6-19.8 мянгаар өсөв.Хайрхан,Цэцэрлэг,Эрдэнэмандал Өгийнуур,Батцэнгэл,Өлзийт,Хашаат,Булган сумдаас бусад сумд  малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.                               

                                         МАЛЫН ТОО,УРЬДЧИЛСАН БАЙДЛААР,толгойгоор,сумдаар

  Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд
Батцэнгэл сум   27  28 020  27 990  176 602  92 107  324 746
Булган сум   0  9 620  28 008  29 411  29 469  96 508
Жаргалант сум   0  11 166  25 020  123 601  72 351  232 138
Их тамир сум    22 394  48 000  147 577  82 683  300 654
Өгийнуур сум    290  15 941  17 034  137 598  81 904  252 767
Өлзийт сум   311  18 239  16 414  134 349  73 596  242 909
Өндөр-Улаан сум    23 057  51 010  158 235  68 364  300 666
Тариат сум   0  12 365  42 092  118 499  60 783  233 739
Төвшрүүлэх сум    8 017  10 623  53 810  43 654  116 104
Хайрхан сум    26 486  23 670  166 019  73 804  289 979
Хангай сум    7 789  38 714  35 066  24 268  105 837
Хашаат сум   384  21 519  15 145  169 578  94 673  301 299
Хотонт сум    23 646  22 730  119 172  100 748  266 296
Цахир сум     4 901  23 533  45 738  25 503  99 675
Цэнхэр сум   19  24 626  39 487  113 431  79 739  257 302
Цэцэрлэг сум   9  14 528  16 513  161 483  91 103  283 636
Чулуут сум    12 997  45 497  74 682  35 571  168 747
Эрдэнэбулган сум   3  13 470  21 772  81 545  51 868  168 658
Эрдэнэмандал сум   36  25 368  30 978  270 610  88 356  415 348
Нийт  1 079  324 149  544 230 2 317 006 1 270 544 4 457 008

 


Сэтгэгдэл бичих

 

Та өөрийн болон өрхийн мэдээллээ  энд дарж шалгаж баталгаажуулна уу.

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 02-р сарын 12-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1266
Хонины мах, кг 8000
Үхрийн мах, кг 10000
Ямааны ястай мах, кг 6500
Элсэн чихэр, кг 1966
Цагаан будаа, кг 2433
Шингэн сүү, л 3833
Ноолуур, кг  
Бензин, А-80

1806

Бензин, А-92 1873
Дизель түлш 2463
Боодолтой өвс, 25 кг 13000