Хэлтсийн танилцуулга


БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Байгууллагын албан ёсны нэр: Арханга аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс

Хаяг: Архангай аймгийн Нутгийн удирдлагын ордон, 2 давхарт

Байгуулагдсан шийдвэр: 1660 оны 6-р сарын 25-ны өдөр Архангай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 58 тоот тогтоолоор "ТОО БҮРТГЭЛИЙН ТОВЧОО" нэртэйгээр байгуулагдсан. 1997 онд Статистикийн тухай хууль батлагдсанаар уг хуулийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх бие даасан хэлтэс болон зохион байгуулагдсан байна.

Хамтран ажилладаг байгууллагууд: Аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, газар, хэлтэс, албадууд

 

                                                                             МАНАЙ ХАМТ ОЛОН

Нийтлэлийн зураг

                                                    СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

            Аймгийн хэмжээнд албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан зарчмын дагуу төвлөрүүлэн эрхэлж, үнэн бодит статистикийн мэдээлэл, судалгаагаар төр засаг, байгууллага, иргэдэд адил тэгш үйлчилж, статистикийн талаархи хууль тогтоомжийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд оршино.

                                                           Статистикийн үйл ажиллагаа

Статистикийн тухай Монгол улсын хуулийн дагуу аймгийн Статистикийн хэлтэс нь аймгийн Засаг даргын статистикийн талаархи бүрэн эрхийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж, статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах, хадгалах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна.

 

Бид албан ёсны статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримталдаг:

  • Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх
  • Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх
  • Мэдээлэл үнэн, бодитой байх
  • Мэдээлэл шуурхай байх
  • Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
  • Статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх
  • Статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга хэлбэрээр цуглуулах

                                    СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭГЧИЙН ЭРХ , ҮҮРЭГ

1/ Мэдээлэл, судалгааны үзүүлэлт, аргачлалыг боловсронгуй болгох талаар статистикийн байгууллагад санал оруулах;

2/ Хуульд өөрөөр заагаагүй бол албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас батлаагүй буюу зөвшөөрөөгүй үзүүлэлт, аргачлалаар статистикийн мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах;

3/ Өөрийн мэдээллийн нууцыг задруулахгүй байхыг холбогдох хуулийн этгээд, иргэнээс шаардах;

4/ Статистикийн байгууллагаас гаргасан мэдээлэл, судалгааны нэгдсэн дүнтэй танилцах.

5/ Статистикийн мэдээлэл, судалгаа гаргахад шаардагдах анхдагч бүртгэл хөтлөх;

6/ Статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж өгөх;

7/ Улсын тооллогод хамрагдах;

8/ Аж ахуйн нэгж, байгууллага нь зохих журмын дагуу регистрийн дугаар авах;

9/ Албан ёсны статистикийн мэдээллийг энэ үйл ажиллагааг эрхэлдэг холбогдох байгууллагад өөрийн зардлаар хүргэх.

                                            СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

1/ Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан үзүүлэлт, тэдгээртэй нийцүүлж албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас баталсан үзүүлэлтээр мэдээллийг хууль тогтоомжийн дагуу гаргуулж авах.

2/ Албан ёсны статистикийн мэдээллийг ашиглах, хэвлэн нийтлэхдээ уг мэдээллийг гаргасан байгууллагын нэрийг заавал заах.

3/ Албан ёсны статистикийн байгууллагаас баталсан болон зөвшөөрсөнөөс бусад үзүүлэлтийг гаргуулахыг шаардахгүй байх.

Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн 2 төрөлтэй.  Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргадаг.

Албан ёсны статистикийн мэдээлэл гэж Үндэсний Статистикийн Хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны холбогдолтой үзүүлэлтээр гаргасан мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээлэл юм.

Захиргааны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулан цуглуулж боловсруулдаг.

Сар бүрийн аймгийн Статистикийн танилцуулга гарган орон нутгийн төр захиргааны байгууллага, удирдлагууд болон байгууллага, иргэдэд тархааж байна.

Сар бүр 42 өрхөөс ӨНЭЗС, 36 өрхөөс АХС, улирал бүр 36 өрхөөс АЗС авч өгөгдлийн санд оруулан ҮСХ-нд дамжуулж байна.

Статистикийн мэдээллийг өгөгдлийн санд оруулах, нэгтгэх, боловсруулах ажлыг Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд, төрийн сангийн мэргэжилтэн, эдийн засагч, багийн дарга нартайгаа хамтран гүйцэтгэж байна.

Гол нэрийн барааны үнийн мэдээ
/08 сарын 16-ний байдлаар/
Гурил,I зэрэг,кг                 1250
Хонины мах,кг                   4800
Үхрийн мах,кг                    6300
Ямааны ястай мах,кг         4300
Элсэн чихэр,кг                    2300
Цагаан будаа,кг                 2500
Шингэн сүү,литр                1500
Ноолуур,кг,цагаан             45000
                бор                     45000
Бензин,А-80,1 литр          1550
Бензин,А-92,1 литр           1660
Дизелийн түлш,1 литр      1750