Түүхэн замнал


                                                             ТҮҮХЭН ХУУДАС

Архангай аймагт статистикийн алба үүсч хөгжсөн нь аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой юм.Хувьсгалаас өмнө бүртгэлийн ямар нэгэн байгууллага байгаагүй бөгөөд шинэ нийгмийн анхны үе шатанд нийгмийн хөгжлийн толь болсон статистикийг хөгжүүлэх нь туйлын чухал зорилт болон тавигдаж байлаа.
Статистикийн товчоо нь МАХН-ын Төв Хороо,БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 167/99 дүгээр тогтоолоор  "Тоо бүртгэлийн товчоо" нэртэйгээр аймгийн  төлөвлөгөөний комиссоос тусгаарлагдан зургаан хүнтэйгээр байгууллагдсан.

     Тоо бүртгэлийн товчоо нь сумын тоо бүртгэлийн улсын байцаагчид,үйлдвэр аж ахуйн газрын бүртгэлийн ажилтан нарыг шууд удирдан бүртгэл тооцооны ажлыг гүйцэтгэж байлаа. 1961 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 623 тогтоолоор сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд төлөвлөгөө,тоо бүртгэлийн асуудал хариуцсан орлогч даргын орон тоо нэмж өргөжүүлсэн нь орон нутагт статистик бүртгэлийг сайжруулан хөгжүүлэхэд томоохон алхам болсон байна.

      Аймгийн тоо бүртгэлийн товчоо нь улсын тоо бүртгэлийн төв газрын коллегоор 1960 оны 10-р сард батлагдсан тоо бүртгэлийн товчооны дүрэм болон бүртгэл, статистикийн талаар гаргасан  тогтоол, шийдвэрүүд, улсын тоо бүртгэлийн төв газраас гаргасан тушаал, заавар, нэгдсэн аргачлалыг үндэслэн ажлаа явуулж эхэлжээ.
Аймгийн статистикийн албаны хөгжилд статистикийн товчооны анхны дарга Ш.Дамдинжав 1960-1963 онд,С.Самбуу 1963-1964 онд,Д.Сүхбаатар 1964-1969 онд,Г.Дамдиндорж 1969-1981 онд,Д.Дамбийжанцан 1981-1986 онд,Х.Лхагва 1986-1988 онд,Б.Гонгорсүрэн 1990-1991 онд,М.Санлиг 1991-1992 онд,Ц.Самдан 1992 оноос одоог хүртэл ажиллаж байна.

             1990 оноос хойш улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр эдийн засаг, нийгмийн салбарт гүн гүнзгий өөрчлөлтүүд  гарч, статистикийн албаны гүйцэтгэх үүрэг роль нь өөрчлөгдсөн.
1994 онд Улсын Их Хурал “Статистикийн тухай”  хуулийг батлан гаргасанаар статистикийн албаны хууль эрх зүйн орчин бий болсон ба энэ хуулийнд 1997 онд нэмэлт өөрчлөлтүүд оруулж батлан гаргасанаар Монгол улсад албан ёсны статистикийн үйл ажиллагаа явуулдаг төв байгууллага Үндэсний Статистикийн хороог Улсын Их Хурлын харьяа байгууллага болгон статусыг өөрчилж, аймаг, нийслэлд Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийг шинээр зохион байгуулснаар түүхэн шинэ хуудас нэгдсэн юм.
Тус аймагт 1997 оны 8-р сард шинэ хэлтэс зохион байгуулагдан ажлаа эхэлсэн ба хэлтсийн даргаар Ц.Самдан томилогдож,  мэргэжилтэнээр Б.Чулуунцэцэг,Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй  ажилласан.
Одоо хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 3 мэргэжилтэн, 1 гэрээт ажилтан, 3 судлаачийн орон тоотойгоор ажиллаж байна.Ажиллагсад нь тус бүрдээ компьютертэй, өндөр хурдны интернэт сүлжээнд холбогдсон, дотоод сүлжээтэй, мэдээлэл технологийн шинэ техник хэрэгслээр бүрэн хангагдан ажиллаж  байна.

Гол нэрийн барааны үнийн мэдээ
/08 сарын 16-ний байдлаар/
Гурил,I зэрэг,кг                 1250
Хонины мах,кг                   4800
Үхрийн мах,кг                    6300
Ямааны ястай мах,кг         4300
Элсэн чихэр,кг                    2300
Цагаан будаа,кг                 2500
Шингэн сүү,литр                1500
Ноолуур,кг,цагаан             45000
                бор                     45000
Бензин,А-80,1 литр          1550
Бензин,А-92,1 литр           1660
Дизелийн түлш,1 литр      1750